Хөтөлбөрүүд

Бидний төсөл бүр хүүхэд бүрийн сурах, хөгжих эрхийг тэгш хангахад чиглэдэг.

E‑Learn Kids

Алслагдсан хүүхдүүдэд оффлайн горимтой ажиллах боломжтой дижитал хичээл, даалгавар, үнэлгээ бүхий платформ болон сургалтын багцыг хүргэнэ. Менторшип, багшийн туслалцааг онлайнаар нэмэлтээр олгоно.

Bagsh+ Academy

Багш нарт зориулсан дижитал педагогик, STEAM, үнэлгээний арга зүй-н богино модуль сургалтууд, микросертификат, туршлага хуваалцах сүлжээг бий болгоно.

TechBridge (Device & Library)

Хүүхдүүдэд таблет, ноутбук, интернет холболт хүргэхийн зэрэгцээ “Нүүдлийн номын сан”-гаар дамжуулан ном, сурах бичиг, STEM багцыг газар дээр нь хүргэнэ. Засвар, дахин ашиглалт, дотоод дэмжлэгийн системтэй.

Хүүхэд бүрийн сурч хөгжих эрхийг бодит болгоё

Ирээдүйг бүтээхийн тулд өнөөдөр хүүхдүүдэд хүрч, тэдний боломжийг бодитоор дэмжинэ.

Эрүүл мэнд

Боловсролын хүртээмжтэй байдал нь хүүхдийн сэтгэлзүй, эрүүл мэндэд шууд нөлөөлдөг.

Сайн боловсрол

Цахим болон чанартай боловсролын боломж нь ирээдүйн тэгш нийгмийн үндэс юм.

Цаг хугацаа

Технологи, дижитал хичээл нь хүүхдүүдийн сурах хугацааг илүү үр дүнтэй болгодог.

Орон нутгийн хамралт

Алслагдсан суурин газрын хүүхдүүдийг сургалтад хамруулах нь бидний тэргүүлэх зорилт.

Газар дээрх дэмжлэг

Багшийн чадавх, төхөөрөмж, хэрэглэгдэхүүнээр дамжуулан орон нутагт шууд тусална.

Ногоон ирээдүй

Дижитал боловсрол нь хүрээлэн буй орчны нөлөөллийг бууруулах боломжтой.